Олон улсын “Логик паззл”-ын уралдааны  II шатны VI-VII ангийн  сурагчдын ангилалд Увс аймгийн Бөхмөрөн сумын сурагч тэргүүллээ

2024 оны Олон улсын логик, паззлын уралдааны II шат 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд  зохион байгуулагдлаа. Энэ шатанд  21 аймаг, нийслэл хотоос шалгарсан шилдэг 193 оролцогч хоёр өдрийн турш нийт 3 хэсгээс бүрдэх 5 цагийн бодолт гүйцэтгэж, 20 төрлийн 31 паззл бодож өрсөлдсөн юм.

Тус уралдааны VI-VII ангийн  сурагчдын ангилалд Увс аймгийн Бөхмөрөн сумын ЕБС-ийн Л.Аззаяа багшийн шавь 7Б ангийн сурагч Г.Төгөлдөр тэргүүллээ. Ингэснээр энэ оны 10-р сард БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах Логик Паззлын Дэлхийн Аварга Шалгаруулах 31 дэхь удаагийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

Бэлтгэсэн: Ө. Азын-Од

Scroll to Top