“Бизнесийн сэргэлт-Баруун бүс” форум Увс аймагт болно

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран “Бизнесийн сэргэлт-Баруун бүс” форумыг зохион байгуулах гэж байна. Форум 04 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд болно.

Тус форумын зорилго нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх, хөгжлийн төслүүдийн уялдааг нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийн харилцан уялдааг сайжруулах, улмаар хөрш орнуудтай гадаад худалдааг нэмэгдүүлж, бүс нутгуудтай эдийн засгийн интеграцийг дэмжих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх явдал юм.

Форумд аялал жуучлал, тээвэр логистик, хөдөө аж ахуй, худалдаа, хөрөнгө оруулалт сэдвээр хөрөнгө оруулагчид, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд ажиллаж буй төрийн байгууллагууд, баруун 5 аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн салбар танхимууд, Монголын баруун бүсийн бизнес эрхлэгчид болон ОХУ-ын Монгол Улстай хил залгаа аймгийн бизнес эрхлэгчид, Олон улсын байгууллагууд, Мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно.  Түүнчлэн бизнесийг чадавхжуулах сургалтууд болон олон улсын бизнесийн магистрын /MBA Program/  мэдлэгийг богино хугацаанд олгох “Personal-MBA” хөтөлбөрийн нээлт, Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SHETRADES HUB” -д Увс аймаг дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүртгэх үйл ажиллагаа зэрэг болно. Мөн орон нутгийн үйлдвэр, аж ахуйн нэгж бизнесүүдтэй танилцах, урлаг, соёлын арга хэмжээнүүд болох юм.

Та оролцох бол http://forms.mongolchamber.mn/view.php?id=226525 холбоосоор бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын мэргэжилтэн Л.Ойгонжав
Утас: 99077127
МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Энхцэцэг
Утас: 99046587
Цахим шуудан: foreigntrade@mongolchamber.mn

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Scroll to Top