Их уншилттай

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт 115 нэр дэвшигч өрсөлдөнө

Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудыг бүсчлэн нэгтгэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрог болгосон билээ. Уг тойрог нь нийт 196,395 сонгогчтой ба 19 нам, эвсэлийн 115 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 10 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцох юм. Энэ тойрог нь хамгийн олон буюу 10 мандаттай хоёр тойрог байгаагийн нэг нь. Мөн хамгийн олон нэр дэвшигчтэй хоёр дахь тойрог юм.

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт 115 нэр дэвшигч өрсөлдөнө Read More »

Увс аймгийн Зүүнговь сумын хамгийн ажилсаг таван настай хүү

/2024.02.19/ таван настай хэвлүүхэн хүүгийн зураг нийгмийн сүлжээгээр нэлээдгүй явлаа. Тоодойсон монгол дээлтэй хөдөөний хөөрхөн хүү энэ жил таван настай бөгөөд ирэх жил нэгдүгээр ангийн сурагч болно. Увс аймгийн Зүүнговь сум, Тохой багт гэр бүлийн хамт амьдардаг малчин айлын хүү аж. Түүнийг нутгийнхан нь “ Хотон дотроо хамгийн эрт 6 гэж босдог. Малаа хашаанаас бэлчээрт

Увс аймгийн Зүүнговь сумын хамгийн ажилсаг таван настай хүү Read More »

Н.ТЭГШБАЯР: МОНГОЛЫН САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ХАЙРАНД ӨЛГИЙДҮҮЛЖ, СЭТГЭЛИЙН ДЭМ, ИТГЭЛИЙН ГАЛ, ШУ-НЫ ХҮЧЭЭР БОССОН ДОО

Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяртай хорт хавдрыг даван туулж, элгээ солиулсан талаарх түүхийг хуваалцлаа. БАГААСАА ТООНД ДУРЛАСАН ХҮҮХЭД -Хүүхэд насны дурсамжаараа ярилцлагаа эхлэх үү. Та ямар сурагч байв? -Би Увс аймгийн Өмнөговь суманд арван жилээ төгссөн. Сургуулиа төгсөөд конкурст орсон. Тэр үед одоогийнх шиг 800 оноогоор дүгнэдэггүй. Физик-20, математик-10, Орос хэл-8 оноо авах ёстой байсан.

Н.ТЭГШБАЯР: МОНГОЛЫН САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ХАЙРАНД ӨЛГИЙДҮҮЛЖ, СЭТГЭЛИЙН ДЭМ, ИТГЭЛИЙН ГАЛ, ШУ-НЫ ХҮЧЭЭР БОССОН ДОО Read More »

Олон улсын “Логик паззл”-ын уралдааны  II шатны VI-VII ангийн  сурагчдын ангилалд Увс аймгийн Бөхмөрөн сумын сурагч тэргүүллээ

2024 оны Олон улсын логик, паззлын уралдааны II шат 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд  зохион байгуулагдлаа. Энэ шатанд  21 аймаг, нийслэл хотоос шалгарсан шилдэг 193 оролцогч хоёр өдрийн турш нийт 3 хэсгээс бүрдэх 5 цагийн бодолт гүйцэтгэж, 20 төрлийн 31 паззл бодож өрсөлдсөн юм. Тус уралдааны VI-VII ангийн  сурагчдын ангилалд Увс аймгийн Бөхмөрөн сумын

Олон улсын “Логик паззл”-ын уралдааны  II шатны VI-VII ангийн  сурагчдын ангилалд Увс аймгийн Бөхмөрөн сумын сурагч тэргүүллээ Read More »

Оюун түлхүүр нэрт шастир

“Оюун түлхүүр гээч эртний энэ зохиол бидний үед 13 дугаар зуунаас бичгээр уламжлагдан дамжиж ирсэн жинхэнэ монгол сургаалын зохиол болой. Монгол хүмүн бичгээ сурахад энэ сургаалаар амлаж, сургаалын оюун ухаанаар тархиа тэжээж, бичиг ухаан хоёрт зэрэг боловсордог уламжлалтай байсан билээ.  Энэхүү зохиолыг академич Цэндийн Дамдинсүрэн бээр “Монгол Уран зохиолын дээж зуун билиг оршивой” зохиолдоо багтаасан бөгөөд харин

Оюун түлхүүр нэрт шастир Read More »

БҮДЭЭГИЙН РАВАГТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хошой аварга малчин, Монгол Улсын гавьяат малчин, Увс аймгийн Тэс сумын ахмад малчин Бүдээ овогтой Равагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тэрбээр Увс аймгийн “Лениний зам” нэгдлээс ажлын гараагаа эхэлж мал аж ахуйн салбарт тасралтгүй 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа 27 жилд нь эх мал

БҮДЭЭГИЙН РАВАГТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ Read More »

Scroll to Top