Д. Цэндсүрэн: Насанбат засаг даргаа та

Улс төр

Насанбат засаг даргаа та Увс аймгийн иргэдэд газар олгохыг шударгаар шийднэ гэсэнд их баярлалаа.

2026 он хүртэл эрхтэн дархтан, ялангуяа танай МАН-ынхан аль олигтой, үнэ цэнэтэй дэд бүтэцтэй, газар тариалан, жимс жимсгэнэ тариалах боломжтой ус гол горхинд ойрхон, түгээмэл тархацтай ашигт малтмалтай бүх газрыг сорчлон иргэдээс давуу эрхээр аваад дууссан.

Одоо үнэ цэнэ багатай үлдсэн жаахан газраа ЁСТОЙ ШУДАРГААР өгөх гэж байгаад ЁСТОЙ ИХ БАЯРЛАЛАА.

2012-2016 танаас 10 жилийн өмнө яг таны наад суудал дээр чинь сууж байсан Увс аймгийн засаг дарга асан Дашийн Цэндсүрэн миний бие Улаангомын А зэрэглэлийн газрыг олгох эрх бүхий төрийн өндөр албан тушаалтан байхдаа ч иргэдээсээ илүү эрх эдлэж эзэмшил, өмчлөлийн нэг метр ч газар авч байсангүй.

Одоо Улаангом сумын 3-р багийн иргэний хувьд 0.07 га газраа авъя даа.

Манай гэр бүлийн 5 гишүүний 3 нь төрөөс үнэгүй олгосон 0.07 га газраа аваагүй л явна.

Та ЁСТОЙ ШУДАРГААР шийдэж өгөөрөй

What do you feel about this post?

0%
like

Like

0%
love

Love

0%
happy

Happy

0%
haha

Haha

0%
sad

Sad

0%
angry

Angry

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *