“Хавдаргүй Монгол эмэгтэй”, “Дулаахан”, “Нандин” зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хамгаалал, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн зорилтот төслүүд

Улс төр
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны хамт олон “Хавдаргүй Монгол эмэгтэй”, “Дулаахан”, “Нандин” зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хамгаалал, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн зорилтот төслүүдэд хувь нэмрээ оруулж, хамтран ажилласныг үнэлж Талархал ирүүллээ.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг дэмжих, хүүхэд хамгааллын асуудлаарх эдгээр төслүүдийг Увс аймгийн бүх сумдад хэрэгжүүлэх ажилд “Идэш багш хөгжлийн төв” хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.
 
Цаашид ч нийгмийн эрүүл мэнд, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаарх сайн сайхны төлөө чиглэсэн үнэ цэнтэй санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, хамтран ажиллах болно.
Энэхүү гэгээн үйлсийг санаачлан хэрэгжүүлж буй хамт олны цаашдын ажил үйлсэд амжилтын дээдийг хүсье.

What do you feel about this post?

0%
like

Like

0%
love

Love

0%
happy

Happy

0%
haha

Haha

0%
sad

Sad

0%
angry

Angry