СУРГУУЛИЙН ОРЧНЫ ХҮНСНИЙ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
Увс аймгийн Засаг даргын А/550 дугаар захирамжийн дагуу Аймгийн засаг даргын орлогч С.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиудын орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалтад нийт 12 дэлгүүр, 4 үйлчилгээний газрыг хамруулж, худалдаалж буй кимбаб, ороомог, пирошки зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс 31 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний дүнгээр нийт дээжийн 50 хувьд гэдэсний савханцар илэрчээ.

What do you feel about this post?
0%
Like
0%
Love
0%
Happy
0%
Haha
0%
Sad
0%
