Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю. Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой

Улс төр

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю. Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойн өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Ю.Цэдэнбалын төр улсыг удирдсан жилүүдэд Монгол улс тусгаар тогтнолоо бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-д гишүүнээр элсэн, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануураар овоглосон аж үйлдвэрийн төвүүд байгуулагдаж, огторгуй сансарт монгол хүн нисэж, соёл, урлаг, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, театрын байгууллага олноор бий болсон байдаг. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөгжил дэвшил гарч байлаа. Ю.Цэдэнбал 1982 оны 12-р сард …”Одоо бид 40 хоногт 1950 онд бүтэн жил хийж байсан ДНБ-ийг үйлдвэрлэж байна.» гэж хэлж байсан нь эдийн засагт ямар их өөрчлөлт гарсныг харуулж байв

What do you feel about this post?

0%
like

Like

0%
love

Love

0%
happy

Happy

0%
haha

Haha

0%
sad

Sad

0%
angry

Angry

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *