Увс аймгийн Засаг даргын 2025-2028 оны “Увсын хөгжил” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Дэлхийн иргэн” боловсролын төсөл

Улс төр
Увс аймгийн Засаг даргын 2025-2028 оны “Увсын хөгжил” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Дэлхийн иргэн” боловсролын төсөл, арга хэмжээний хүрээнд Англи хэлний академик шалгалтад үр дүнтэй бэлтгэх, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг бүрдүүлэх “IELTS Course for Uvs Province” тэтгэлэгт төслийг амжилттай хэрэгжүүлж, сургалтад хамрагдсан багш, сурагчид, төрийн албан хаагчдад батламж гардууллаа.
Төслийн хүрээнд 108 академик цагийн сургалт, 60 орчим цагийн нэмэлт давтлага, 4 удаагийн түвшин тогтоох тест, 1 удаагийн ярих ур чадварын шалгалт авсан бөгөөд багш нарын сонсох чадвар 17.2%, унших чадвар 6,5%, бичих чадвар 13.7%, сурагчдын сонсох чадвар 27.3%, унших чадвар 17%, бичих чадвар 16.3%-аар тус тус ахисан байна.

What do you feel about this post?

0%
like

Like

0%
love

Love

0%
happy

Happy

0%
haha

Haha

0%
sad

Sad

0%
angry

Angry