21 аймагт 4 сая мод тарина

Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ онд тохиож байгаатай холбогдуулж “Бүх нийтээр мод тарих өдөр” тавдугаар сарын турш үргэлжилнэ.

Энэ хугацаанд 21 аймаг төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарьж ургуулахаар төлөвлөсөн байна. Мөн аймаг бүр 10 хүртэлх гол горхийг сонгон, нэг гол дээр 10 хүртэл га талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах юм. Түүнчлэн ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж эхэлсэн аж.

Үүний зэрэгцээ тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг “Тэнгэр плаза”, “Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг”, “Ялалтын талбай”-д болон бүх аймаг сумдад зохион байгуулж, мэргэжилийн хүмүүс тарьц суулгацаар ханган, заавар зөвлөмж өгч байна гэж ЕТГ-аас мэдээллээ.

Scroll to Top