ЭМЯ: Нэг бууз идэх бүртээ нэг халбага салат ид

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын идээ ундааны голлох төрөл нь бууз буюу битүү хоол байдаг. Тэгвэл ЭМЯ, НЭМҮТ хамтран бууз зооглохдоо эрүүл мэнд талаасаа хэрхэн зохистой хэрэглэх талаар зөвлөж байна.

Нэг бууз идэх бүртээ нэг халбага салат иднэ. Ингэхдээ шинэ ногоо, байцаа, бууцайн салат хамгийн тохиромжтой юм байна. Эслэгээр баялаг эдгээр салат нь цадах мэдрэмжийг төрүүлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, өтгөн хатахаас сэргийлэх, хорт бодисыг гадагшлуулах давуу талтай аж.

Эх сурвалж: Eguur.mn Б.Хаш-Илд

Scroll to Top