Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

Энэ зун нийслэлд хүүхдийн 23 зуслан үйл ажиллагаа явуулна. Зуслангууд төлбөрийн хувьд амрах хоногоосоо шалтгаалж 290000-1485000 төгрөгийн үнэтэй байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, нийт 55 зуслан бүртгэлтэй байдгаас төрийн өмчит зургаа, орон нутгийн өмчит 10, Хөдөлмөр зуслан зургаа, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа зуслан дөрөв, байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа хоёр, хувийн өмчит 28 зуслан байгаа юм. Өнгөрсөн онд 43 зуслан ажиллаж, 73 964 хүүхэд зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагджээ.

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хүүхдийн зуслангуудын 2024 онд ажиллах ээлжийн хуваарь, байршил, үнийн мэдээллийг толилуулж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Scroll to Top