Хорлоогийн Баянмөнх

Хорлоогийн Баянмөнх (1943 оны 2 дугаар сарын 2-нд БНМАУ-ын Увс аймгийн Хяргас суманд төрсөн) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор. Эцэг “шударга” Довчин, эх Хорлоо гэж хүмүүс байжээ.

Түүнийг 2 сарын 2 буюу жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр мэндэлсэн тул Сүхбаатар гэдэг нэрийг хайрласан юм. Гэтэл зургаан настайдаа айхтар өвчин тусахад нь нэр нь хүндэдсэн хэмээн Баянмөнх болгон өөрчилжээ. [1]

Тэрээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр зодог тайлах их ёслол үйлдэж, төрийнхөө наадмын зүлэг ногоон дэвжээнд хүндэтгэл үзүүлжээ.[2] Цолыг бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө дуудаж, үр хүүхэд, ач зээ, шавь нар нь хүндэтгэл илэрхийлсэн юм.

Чөлөөт бөх

1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны Олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.

Самбо бөх

1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.

Сонгомол бөх

1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Үндэсний бөхийн амжилт

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг. 10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

ЖилТүвшинБөхийн тооЦолДавсан тооАвсан цол/чимэгТэмдэглэл
2001Улс512Улсын Дархан Аварга4
2000Улс512Улсын Дархан Аварга4
1999Улс512Улсын Дархан Аварга4
1998Улс512Улсын Дархан Аварга4
1997Улс512Улсын Дархан Аварга4
1996Улс512Улсын Дархан Аварга4
1995Улс512Улсын Дархан Аварга4
1994Улс768Улсын Дархан Аварга4
1993Улс512Улсын Дархан Аварга4
1992Улс512Улсын Дархан Аварга6
1991Улс512Улсын Дархан Аварга7Бүхнээ Бишрэлт
1989Улс512Улсын Дархан Аварга7Бууршгүй Хүчит
1988Улс512Улсын Дархан Аварга7Олныг Баясуулагч
1987Улс512Улсын Дархан Аварга9Тунч Гарамгай
1985Улс512Улсын Дархан Аварга7Манлайн Баясгалант
1984Улс512Улсын Дархан Аварга6Өнөд Баясгалант
1983Улс512Улсын Дархан Аварга7Бат Нягт Итгэлт
1982Улс512Улсын Дархан Аварга9Тод Сонин Үзэсгэлэнт
1981Улс512Улсын Дархан Аварга9Баяр Наадмын Манлай
1980Улс512Улсын Дархан Аварга8Бүхнээ Дуурсгалт
1979Улс512Улсын Дархан Аварга9Манлайн Баясгалант
1978Улс512Улсын Дархан Аварга7Улс Даяар Гайхамшигт
1977Улс512Улсын Дархан Аварга9Үлэмж Бадрах
1975Улс512Улсын Дархан Аварга9Түмнээс Төгөлдөр
1974Улс512Улсын Дархан Аварга8Түмнээс Төгөлдөр
1973Улс512Улсын Дархан Аварга9Баяр Наадмын Манлай
1972Улс512Улсын Дархан Аварга9Далай Даян
1971Улс512Улсын Аварга9Улсын Дархан Аварга
1969Улс512Улсын Аварга7
1968Улс512Улсын Арслан9Улсын Аварга
1967Улс512Улсын Арслан8
1966Улс512Улсын Заан7Улсын Арслан
1965Улс512Улсын Заан8Хурц Гарамгай
1964Улс512Улсын Заан6Улам Нэмэх
1963Улс512Залуу Бөх5Улсын Начин
Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Улс төрд

1972 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат болж байсан. 1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож байгаад 1992 онд УИХ-д Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд гараагүй байна. 1996 оны УИХ-ын сонгуульд мөн Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшихээр зарлагдсан боловч Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй.

Гэр бүл, бусад

Эхнэр Дэжимбээ. Хүү Гантогтох нь Монгол улсын гарьд цолтой бөх. “Хагас зуун жилийн ганцаардал: Миний ялалт”, “Монгол бөхийн барилдааны өв, мэхийн чуулган судар” тус тус номыг бичсэн. Тус сударт Монгол бөхийн 725 мэхийг судлан, боловсруулжээ. Монгол бөхөөр хичээллэх хэн бүхний өмнө нээлттэй “сурах бичиг” болсон гэхэд хилсдэхээргүй бүтээл юм.

1994 онд тэр Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.

Эх сурвалж Wikipedia.org

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Scroll to Top