Хоолны хордлого тайлах хялбар аргууд

Баяр ёслолын үеэр хоолны хордлогод орох тохиолдол нэмэгддэг билээ. Тэгвэл хоолны хордлогод орсон үед илрэх шинж тэмдэг, анхан шатны тусламжийн талаар мэдээлэл хүргэж байна.  

       Хүнсний бүтээгдэхүүний буруу хадгалалт, тээвэрлэлт түүнчлэн боловсруулалтын явцад эрүүл ахуй, технологийн горим алдагдах, хувь хүний буруу үйл ажиллагаа зэргээс хамаарч чанар байдлаа алдах, гадна орчны нөлөөлөл үйлчлэх, нян үржих нөхцөл үүсдэг. Ийнхүү эрсдэлд өртсөн хүнсний бүтээгдэхүүн нь хоолны хордлого үүсгэнэ.  

Хордлогын үед илрэх шинж тэмдэг:  

  • Суулгах, 
  •  Дотор муу­хай­рах, 
  •  Бөөлжих, 
  •  Гэдэс баз­лах, 
  •  Халуурах толгой өвдөх,   
  •  Яд­рах,   
  •  Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, 
  •  Ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг тус тус илэрдэг.

Хоолны хордлого болсон тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.  

Бөөлжих: Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих. Та 100 мл усанд 20 гр буюу хоёр цайны халбага давс хийхээр тооцон нэг цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Ингэснээр давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл хүн шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух хэрэгтэй. Бага зэрэг содатай ус уувал бүр илүү сайн. 

Эм уух: Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрс эмийг дөрвөнцагийн зайтай дөрвөн  ширхэгээр уудаг. Гэхдээ хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүй шүү. 

Гэдэс цэвэрлэх: Хэрэв өвчтөн шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. Нэг литр буцалсан усанд хоёр хоолны халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдэсээр бургуйдаж болно. Ингээд 10 минут хажуулдаж хэвтэхдээ баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилна. 

       Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар нь идэх нь их сайн байдаг. Хэрэв хордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай. 

Scroll to Top