Франц үндэсний хоол КИШ хийж сурцгаая

Киш нь маш гоё зөөлөн амттай болдог. Өөрийн дуртай орцуудаа нэмээд хийх мөн боломжтой.

Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл

Орц:

  • Гурил – 300 гр
  • Сахар – 1/2 х.х
  • Давс – 1/2 ц.х
  • Масло – 150 гр
  • Мөстэй ус – 6 х.х
  • Өндөг – 5 ш
  • Сүү – 400 мл
  • Перц – 1/4 ц.х
  • Паприка – 1/4 ц.х
  • Сонгино – 1 ш
  • Чеддар Бэкон

Хийх заавар:
1. Гурил, сахар, давс, масло, мөстэй усаа хольж гурилаа зуурна.
2. Гурилаа хүнсний скочоор ороогоод, 30 минут хөргөгчинд амраана.
3. Амраасны дараа элдээд, хэвэндээ тааруулж, 15 минут хөлдөөгчинд хийж хөргөөнө.
4. Хэвтэй гурил дээрээ шарах шүүгээний цаас дэвсэн дээрээс нь будаа тавьж, шарах шүүгээнд 180С-т 10 минут шарна. Энэ нь хэвийг нь хадгалахад тусалдаг.
5. Будаагаа аваад, дахин 8 минут шарж, гаргаад хөргөнө.
6. Өндөг, сүү, давс, перц, паприкагаа холино.
7. Хөргөсөн тарт дээрээ чеддар бяслаг, хуурсан сонгино болон бэконоо хийгээд, сүүн холимогоо хийнэ.
8. Урьдчилан халаасан шарах шүүгээнд 180С-д 30 минут шараад боллоо.

Эх сурвалж: Gogo.mn

Scroll to Top