Увс аймгийн Сагил сум

Сагил — Монгол улсын Увс аймгийн сум. Сумын төв нь Хармод. 1925 онд байгуулагдсан аймгийн ууган сумуудын нэг юм. Аймгийн төвөөсөө баруун хойш 60км-т оршдог бөгөөд хар замаар 53 км, үлдсэн хэсэгт шороон замаар хүрнэ. Дархан цаазат Цагаан шувуут уулын энгэрт байрладаг. Баруун талаар Түргэн, зүүн талаар Давст сумтай, хойд талаараа ОХУ-ын БНТува Улстай хиллэдэг. Өндөрмод, Баянзүрх, Хариг, Боршоо, Хар мод гэсэн 5 багтай. Ихэвчлэн дөрвөд ястнууд амьдардаг.

Баян чандмань уулын аймгийн Төгсбуянт хан уулын хошууны Баянзүрх сум нь одоогийн Сагил сум юм.Үүрэг нуур, Баянзүрх, Боршоо, Өндөр мод, Хармод гэсэн 5 багийн нийт 600 өрхөд 2300 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 17-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог, хүн амын нягтралаар 5.49 хүн/га ногддог сум юм.

Увс аймгийн Сагил сумын ЗДТГ in Сагил сум - Увс аймаг Mongolia | Yellow  Pages Mongolia

Далайн түвшнээс дээш 1150-3496 м өргөгдсөн. Газрын гадарга нь өндөр уулын, бэсрэг уулын, толгодын, говь хээрийн гэсэн 4 хэв шинжид хамрагдана. Өндөр уулын хэв шинж нь далайн түвшнээс дээш 3000-3496 м өргөгдсөн хамгийн өндөр уул нь Цагаан шувуут /3496/, Цагаан шувуутын дархан цаазат газар /35170 га / нь Увс нуурын ай савд багтдаг дэлхийн шим мандлын санд 1996 онд, дэлхийн өвд 2004 онд багтаж гэрчилгээ авсан юм. Тус сум Хариг, Боршоо, Сагил гэсэн 3 голын сав нутагт оршдог. Улаанбаатар хотоос 1460 км, Аймгийн төвөөс 61 км зайд байрладаг.Хойд талаараа ОХУ-ын Өвөр болон Тувагийн Улаан туг, Хандгайт, Мөнгөн тайга хошуутай 120 км газраар, зүүн, баруун, урд талаараа Давст, Түргэн, Бөхмөрөн, сумдтай хиллэдэг.

Scroll to Top