Увс аймгийн Зүүнговь сумын хамгийн ажилсаг таван настай хүү

/2024.02.19/ таван настай хэвлүүхэн хүүгийн зураг нийгмийн сүлжээгээр нэлээдгүй явлаа. Тоодойсон монгол дээлтэй хөдөөний хөөрхөн хүү энэ жил таван настай бөгөөд ирэх жил нэгдүгээр ангийн сурагч болно. Увс аймгийн Зүүнговь сум, Тохой багт гэр бүлийн хамт амьдардаг малчин айлын хүү аж.

Түүнийг нутгийнхан нь “ Хотон дотроо хамгийн эрт 6 гэж босдог. Малаа хашаанаас бэлчээрт тууж гаргана, хөрш айлын морины хашаанаас хомоол түүж тэжээлтэй хольж зуурна, хонинуудаа ялгана. Малдаа өвс өгнө, цас уутлана, мөс зөөнө гээд цайгаа уух ч завгүй малчин хүний амьдралын хүнд хүчир ажлыг дөмөгхөн л хийчихдэг. Ээж аавдаа хамгийн тустай, хөршүүд нь ажилсагийг нь гайхаж биширдэг” хэмээж байсан юм.

  • Увсын гэрэл зурагчин Damiran Battulga
  • Увсын гэрэл зурагчин Damiran Battulga

Эх сурвалж: Eguur.mn Ц.Наранцацрал

Scroll to Top