Орон нутгийн замуудыг засварлаж эхэллээ

Олон улс, улсын чанартай бүх чиглэлийн авто замд засварын ажил эхэлжээ. 

Тодруулбал Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгааг Зам, тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 

Засварын хүрээнд авто замын ан цав болон хагарлыг гар заадас нөхөх төхөөрөмжөөр гагнах, байгууламжийн арчлалт, усалгаа, хуучирсан болон ашиглагдах боломжгүй болсон тэмдэг тэмдэглэгээг солих, шинээр тэмдэг суурилуулах, авто замын дагуу зурвас газрын цэвэрлэгээ хийх, сайжруулсан шороон замыг автогрейдэрээр хусаж хэлбэржүүлэх зэрэг ажил хийж байгаа аж.

Scroll to Top