Монгол Улсын Даян аварга Намсрайжавын Батсуурийн тухай

Үндэсний бөхийн даян аварга Намсрайжавын Батсуурь 1987 оны энэ өдөр Увс аймгийн Ховд суманд мэндэлжээ. Түүнд Батсуурь гэдэг нэрийг аав нь өгчээ. Түүний өвөө Ж.Гэлэг дархан аварга Ш.Батсууриар тав давж улсын начин болж байсан учир уг нэрийг түүнд хайрласан байна.

           Даян аварга Н.Батсуурь багадаа чөлөөт бөх, жүдо бөхөөс гадна гимнастикийн дугуйланд хичээллэдэг байсан гэдэг. Хамгийн анх таван настайдаа бүх цэцэрлэгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд оролцож түрүүлээд 3000 төгрөгөөр шагнуулж байжээ.

          Тэрбээр үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр хичээллэдэг байсан. Жүдо бөхийн ОУХМ цолтой. Батсуурь 2010 оноос жүдогоор эрчимтэй хичээллэсэн. 2011, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Азийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой хүрэл медальтай. 2006 онд 19 настайдаа Ховд аймгийн наадамд тав давж аймгийн начин цолыг хүртсэн. Энэ нь түүний үндэсний бөхөөр авсан анхны цол юм. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан болж цолоо ахиулсан.

          Н.Батсуурь 2013 оны наадмаар аавынхаа цолонд хүрч улс харцага цолтон болсон юм. 2014 оны улсын наадамд түрүүлж анхны түрүүгээ хүртсэн билээ. 2018 оны ардын төрийн наадамд босоо түрүүлж Монгол Улсын аварга цолтон болсон. Дэлхийн мэргэжлийн бөхийн барилдааны аварга бөх. Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга бөх билээ.

Scroll to Top