Манай улсад 14,494 сувилагч ажиллаж байна

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд олон улсын сувилагч нарын баярын өдөр тохиодог. 

Хорвоод анх ирж буй бяцхан иргэний уйлах дуунаас эхлээд хүний амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эрхэм сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүдийг алдаршуулах, тэдний үйл хэргийг нийгэмд таниулах зорилгоор энэ өдрийг манай улс 1995 оноос хойш тэмдэглэж байгаа юм.

Уг баярыг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хорооноос зарим тоон мэдээллийг танилцууллаа. 

2023 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад нийт 14,494 сувилагч ажиллаж байна. Манай улсын хувьд нэг сувилагчид ногдох хүний тоо 233 байгаа аж.

Сувилагч нарыг ажиллаж буй байршлаар нь харвал 7,902 нь нийслэлд, 2,200 нь хангайн бүсэд гэх зэргээр ажиллаж байна. Харин ачааллыг нь тодруулбал Төвийн бүсэд хамгийн өндөр буюу нэг сувилагчид ногдох хүний тоо 281 байгаа бол хамгийн багадаа Улаанбаатарт энэ тоо 205 байна. 

зураг
зураг

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Scroll to Top